Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болсноо зарлажээ.

Өдгөө 33 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нуруу болон өвдөгний бэртэл зэрэг эрүүл мэндийн шалтгаанаас зодог тайлахаар болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн бөгөөд 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн юм. Түүнчлэн Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн түүнийг 2023 онд Монгол Улсын Гавъяат Тамирчин цолоор шагнаж байв. 

Монголоос төрсөн ёкозүна цолтнууд:

68 дахь ёкозүна Асашоёорюү /цол хүртсэн жил 2003-зодог тайлсан жил 2010/

69 дэх ёкозүна Хакүхо /цол хүртсэн жил 2007/

70 дахь ёкозүна Харүмафүжи /цол хүртсэн жил 2012-зодог тайлсан жил 2017/

71 дэх ёкозүна Какүрюү /цол хүртсэн жил 2014-зодог тайлсан жил 2021/

73 дахь ёкозүна Тэрүнофүжи /цол хүртсэн жил 2021/

Таны сурталчилгаа