Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 21, 22-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сул байна.
2025 оны нэгдүгээр сарын 20-ны 20:00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -30...-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.
Өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.