Цаг үеийн мэдээ

Өнөөдрөөс урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

"Бид ковидгүй зуныг байлгаж чадаагүй ч гэсэн вакцинтай зуныг байлгаж чадсан. Бид чадсан. Хатуу хөл хориог вакцин дээр тулгуурлан сулруулсан. Өнөөдөр дэлхий дээр сургууль нь хаалттай олон улс байгаа. Гэхдээ л "энэ ерөөсөө ид шид биш зүгээр л нэг вакцин" 

Өнөөдөр шүүмжлэлтэй байгаа ч гэсэн бид урлаг соёлын үйл ажиллагаагаа нээж чадсан. Засгийн газар чадаж байна. Нэг хэсэг хүмүүс тэнгэрлэг заяат монгол түмэн ковид тусахгүй гэсэн худлаа л байсан. Тийм учраас вакциндаа хамрагдаач ээ. 

Хэрвээ Ерөнхий сайд нарыг цаг хугацаагаа сонго гэсэн бол би энэ цаг хугацааг хэзээ ч сонгохгүй байх байсан. Хамгийн азгүй цаг үе энэ Засгийн газарт тохиож байна" гэлээ.

Таны сурталчилгаа