Цаг үеийн мэдээ

Булган аймгийн хувьд хөгжлийг хамгийн их хойш татсан асуудлын нэг нь төвийн дулаан, хэрэглээний халуун ус, дэд бүтцийн асуудал байсан юм. Булган сумын хэмжээнд  долоон халаалтын зуухыг “Булган Мээж” компаниас галлаж, аймгийн төв бүхэлдээ хар утаа суунаглан байдаг байсан нь нууц биш. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг орон нутгийн төсвөөсөө 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр Аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ “Шинэ хөгжлийн зам“ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зориглон шийдэж,  олон жил гацаад байсан ус, дулаан дамжуулах төвүүдийг ашиглалтанд орууллаа.

5, 6, 7-р ус , дулаан дамжуулах төв  ашиглалтанд орсноор хуучин уурын зуухны хүчээр ажилладаг байсан сургууль, цэцэрлэг, орон сууцны байрууд жигд халж, хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой боллоо. Уурын зуухны галлагаа бүрэн зогссоноор хар утаа тортог агаарт их хэмжээгээр түгж байсан нь арилж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан байна. Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон  улсын комиссын ажлын хэсэг ус дулаан дамжуулах  төвүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Мөн  ус, дулаан дамжуулах төвөөс дулаанаа авч буй “Ахмадын өргөө”-тэй танилцахад халаалт жигд сайн байлаа. Ахмадын өргөөний барилга угсралтын ажлыг “Манхан уст” ХХК 1,3 тэрбум төгрөгөөр барьж хугацаандаа хүлээлгэн өгч байна. Харин 5,7 -р ус, дулаан дамжуулах төвийн гүйцэтгэгчээр “Алтайн үндэс констракшн “  ХХК амжилттай ажиллажээ.

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Таны сурталчилгаа