Монгол Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар дараах нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг чөлөөлөх буюу хөнгөлнө.
5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувиар хөнгөлөх;
10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх;
харилцан адил байх зарчим баримтлан дипломат ангиллын виз олгох болон гадаад улсын төрийн өндөр хэмжээний айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж байгаа хүнд олгох визийн хураамжийг чөлөөлөх;
гадаад орны төр, засгийн албан тушаалтанд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлөөний нотоор виз олгох хүсэлт тавьсан тохиолдолд визийн хураамжаас чөлөөлөх;
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визийн хураамжаас чөлөөлөхөөр тохиролцсон бол хэлэлцээрийн дагуу гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх;
Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлөх;
гадаад улсаас Монгол Улсад суугаа болон Монгол Улсаас гадаад улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүнийг визийн хураамжаас чөлөөлөх
Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлнө.