Цаг үеийн мэдээ

Дээрх уулзалт өнөөдөр /2022.01.20/ МҮЭ-ийн холбооны байранд болж, ХНХЯ-ны Цалин хөлс хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяа танилцууллаа. Уулзалтад МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, ХНХБТГ-ын дарга М.Нямдаваа, салбар, нийслэл, аймгийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан, компанийн захирал, хуулийн мэргэжилтэн зэрэг 100 гаруй хүн танхим болон цахимаар оролцлоо.

Цалин хөлс тогтоох аргачлалыг шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудад нийцүүлэн хийсэн хэмээн онцолсон. Цалин хөлс тогтоох зарчим, Цалин хөлсний бүрэлдэхүүн, Үндсэн цалин тогтоох зохицуулалт, Үндэсний хэмжээнд цалин хөлс тогтоох зэрэг бүлгүүдийг Ж.Алтантуяа танилцуулсны дараа түүнээс оролцогчид асуулт асууж, санал гаргасан юм. 

Аргачлалын цагийн тооцооллыг зөв хийх, эрдэмтэн, судлаачдын саналыг  авах, уртын ээлжийг тусгах, шөнийн ээлжийн ажилтныг нөхөн амраах хэлбэрийг зохицуулах, малчин, албан бус салбарт ажиллагчдын цалин хөлсийг аргачлалдаа тусгах, хоёр утгаар бус шууд хэрэгжүүлэхээр үг өгүүлбэрээ зөв сонгох зэрэг саналыг оролцогчдын зүгээс гаргасан. 

Уулзалтын төгсгөлд ХНХЯ, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоо өөрийн шугамаар ажлын хэсэг гарган ажиллуулж, саналаа нэгтгэсний дараа Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрэв.