Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын шүүгч Бямбабаярын Атарбаяр, Цэрэнхандын Цогтгэрэл нар дэнсэллээ.
“Белград-2022” ДАШТ-ий дараа IBA-ийн ерөнхийлөгч тэдэнтэй уулзан, хүндэтгэл үзүүлэв.
IBA-ийн гурьан одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-аас +91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн.
Монголын боксын анхны эмэгтэй олон шүүгч Ц.Цогтгэрэл өнгөрсөн жил Токиогийн олимпын зуны олимпын наадмыг шүүсэн туршлагатай.
Мөн Монголын боксын эмэгтэй шүүгчдээс анх удаа тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдийг шүүн, анхдагч болоод байгаа юм. IBA-ийн гурван одтой шүүгч Ц.Цогтгэрэл ДАШТ-ийг дөрөв дэх удаагаа шүүлээ.