Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2025 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 61 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий үзүүр бөх З.Занабазар, “Баянгол Аваргууд” академийн бөх, ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар үзүүр, түрүүнд шалгарав.

Өнгөрсөн оны УАШТ-ий үеэр Т.Түвшинтулга жин өгсөж, 65 кг-д хүч сорьсон бол харин З.Занабазар жин хасаж 57 кг-д зодоглож байлаа.

Улмаар Т.Түвшинтулга хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар үзүүрлэсэн юм. Тэгвэл тэдний үндсэн жиндээ түрүү булаалдсан барилдааны ялагчаар Т.Түвшинтулга тодорлоо. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр түрүүтэй З.Занабазар сүүлийн хоёр жилд дараалж үзүүрлэсэн нь энэ.

Харин “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр, “Аврагч” спорт хорооны бөх Э.Энхболд нар хоёул өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эздээр тодорлоо.

Таны сурталчилгаа