Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-д "Алдар" спорт хорооны бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай Ч.Отгонтуяа, "Дархан Хасу FOHOW" клубийн харьяат, Азийн АШТ-ий үзүүр бөх Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдав. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм. Ч.Отгонтуяа финалд хий зайгүй нягт барилдсанаар өрсөлдөгчөө цэвэр давж түрүүллээ.

Хүрэл медалийг 20 хүртэлх насныхны ДАШТ-ий үзүүр бөх Бямбасүрэнгийн Халиун гардав. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Дархан Хасу Fohow” клубийн бөх Г.Цовоог хүч, техникийн илт давуугаар буулгаж авсан байна.

Таны сурталчилгаа