Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр өндөрлөлөө. Энэ өдрийн онцлох барилдаан П.Орхон, С.Цэрэнчимэд гавьяатуудын хооронд болов. Эмэгтэйчүүдийн 62 кг-д хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, С.Цэрэнчимэд УАШТ-д долоо дахь түрүүгээ дархлав. Энэ наадмын үзүүр бөхөөр дэлхийн аварга П.Орхон тодорсон бол “Баянгол Аваргууд” академийн тамирчин Эрдэнэбилэгийн Саруул өрсөлдөгч бөхөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүлээ.

Таны сурталчилгаа