Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа "Богдхан уулын дархан цаазат газар"-ын Хамгаалалтын захиргаанаас Монгол улсын ерөнхийлөгчийн "Тэрбум мод" санаачлагын хүрээнд Залаатын зүүн богины аманд ойжуулалтын ажлыг хийж байна. Тус газарт 4000 гаруй шинэс модыг 6 га орчим талбайд технилогийн дагуу шинээр тарьж, арчилгааг "Монголиан дендорари парк" ХХК-тай хамтран хийж байна.