Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан Олимпын гүүрийн ажлын явцтай танилцлаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: “Олимпын явган хүний зорчих гүүрний бүтээн байгуулалтын ажлыг зургаадугаар сарын 30-ний өдөр бүрэн дуусгах үүргийг холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Гэсэн хэдий ч хил гаалийн асуудалтай холбоотой барилгын явц удааширч байна. Явган гүүрний тулгуурын ажил дууссан ч зорчих хэсгийн материал хүлээгдэж байна. Болохгүй бүтэхгүй гэж хэлээд суугаад байж болохгүй. Улсын их баяр наадмаас өмнө энэхүү гүүрний ажлыг дуусгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна ” гэв.
Гүйцэтгэгч компани буюу БНХАУ-ын 20-р товчоо компани зүгээс : Хятадын талаас Шинжаны боомтоор хүлээгдэх хугацаа харьцангуй бага хэдий ч дундын бүс дээр эргэлт хийж байгаа машины тоо цөөн учир удаан хүлээгдэж байна. Нийт бараа материалын 90 хувь үйлдвэрлэгдээд бэлэн болчихсон байгаа үйлдвэрээс ачаад хилийн боомт дээр ирэхэд 3 хоног шаардлагатай байна. Элчин сайдын яамтай тогтмол холбоотой байгаа” гэв.