Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн УТХГН-ийн Их Богдын Байгалийн цогцолборт газар буюу тус аймгийн аялал жуулчлалын томоохон нөөц газар болох Төрийн тахилгат Их Богд уулын Цонж хайрханыг түшиглэн Аялал жуулчлалын Отоглох цэгийг байгууллаа.
Тус ажлыг "Ойн Их Хишиг" ХХКомпани гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн юм.
Отоглох цэг нь дотоод, гадаадын жуулчдын амрах, аялах тав тухтай орчин бүрдүүлсэн төдийгүй, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Эко отоглох цэгт
1. Машин зогсоол - 15-20 машины зогсоол
2. Мэдээллийн самбар - 2
3. Майхан барих талбай – 20 майхан
4. Ширээ сандлын хослол – 4
5. Сүүдрэвч – 4
6. Гэрэлтүүлэг – 14
7. Морины уяа – 2
8. Бие засах боловсон ОО - 4
9. Хамгаалалтын хашаа – 1 га талбайд
10. Хаалга /Орж гаргах зориулалт бүхий/ - 1
11. Замын тэмдэг, тэмдэглэгээ – 6
12. Байгаль хамгаалагчийн байр – 1 /3x4 хэмжээтэй/
13. Шорлог хийх зуух – 2
14. Явган хүний зам – 1 га-д
15. Галын саравч – 1
16. Гар нүүрний угаалтуур - 1
17. Шувууны үүр - 1
18. Хүүхдийн элсэн талбай - 1
19. Волейболын шон - 1 зэргийг гүйцэтгэсэн болно.
Иймд Хонгор нутгийн байгалийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт сайхан газар Төрийн тахилгат Их Богд уулын энэхүү Отоглох цэгт тухлан саатаж эко аялахыг та бүхэндээ уриалж байна.