Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдрын мэдээллийн сар болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хүүхдүүдээ Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү, ургацаг, шодойн хавдар, амны хавдраас хамгаалдаг байна.

Манай улсад 4712 хүн умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож,  жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгддэг. Тиймээс вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд үүсэж болох эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.  

Мөн Хавдар судлалын үндэсний төвөөс орон даяар үргэлжилж буй Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Таны сурталчилгаа