2024 онд нийтдээ 712 үйлдвэрлэлийн ослын тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс 87 хүн нас барсан нь 2023 оны дүн мэдээтэй харьцуулахад 49 хувиар өссөн байна.
Нийт осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрэгтэйчүүд. Дийлэнх осол уул уурхай, батлан хамгаалах салбар, барилга, тээвэр болон агуулахын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг хүмүүс үйлдвэрлэлийн осолд өртжээ.
Яам бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбар хороо бий.
Хороо бүр үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа төлөвлөж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал руу анхаарч ажилламаар байна.