2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Улс орны уламжлалт, соёлтой холбоотой арга хэмжээнд оролцоно. Та боломж олдвол цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, тэдэнд сайн үлгэр дуурайл үзүүлэхийг зэрэгцээ танин мэдэх боломж олго. Өнөөдөр зайлшгүй ажил байгаа бол хойш тавилгүй нухацтай анхаарч, шийдвэр гарга. Таны хайр сэтгэлийн асуудал хардалтад хөтлөгдөхгүй бол энэ өдөр тааламжтай байх бололтой.
Үхэр: Гэр орны асуудал болон дотнын хүмүүстээ ихээхэн анхаарал тавих өдөр. Энэ өдөр таны хүсэл мөрөөдөл өндөр байна. Мөн сэтгэл зүйн хувьд ч мэдрэмж сайтай байна. Хуримтлагдсан асуудлууд аажим аажмаар ч атугай шийдэгдэж эхэлнэ. Гэхдээ шаардлагагүй хүмүүст хувийн нууцаа дэлгэснээр үнэт зүйлсээ халдлагад өртүүлэх магадлалтай тул анхааралтай бай.
Хамтатгах: Аз гийхгүй тул мөрий болон эрсдэлтэй зүйлд бооцоо тавих хэрэггүй. Ихэнх хүмүүст өнөөдрийн хүрсэн өндөрлөг хангалттай бус санагдана. Өнөөдөр элдэв зугаа цэнгэлд бүү авт. Энэ өдрийн таагүй хандлагад бууж өгөлгүй тэмцвэл удахгүй байдал хэвийн болно. Гэр бүлдээ айлчлан ирсэн хүмүүст бэлэг өгөх, хамтран оройн зоог барих зэрэг нь танд таатай байх болно.
Мэлхий: Буян үйлдэж, бусдад туслахад сайн өдөр. Эрүүл мэндээ анхаар. Халдварт өвчнөөс сэргийл. Үүнээс зайлсхийхийн тулд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж дулаан хувцасла. Биеийн эсэргүүцлээ сайжруулах дасгал сургуулилт хий. Цэвэр агаарт гарч сайн унтаж амар.
Арслан: Ивээн тэтгэгч болон албан түншүүдтэйгээ ойлголцохгүй бол таны эрч хүчний түвшинг бууруулна. Уран бүтээлч чадвараа ашиглах юм бол олон хүндрэлтэй асуудлаас салж чадна. Таны эрч хүч, эр зориг хүссэн үр дүнг өгнө. Та бүгдийг бүтээн цогцлоох ур чадвартай байна.
Охин: Гэрийн ажлаа цэгцэлж, орон байрныхаа тохижилтод санаа тавина. Гэртээ хэрэгцээт эд зүйлс худалдан авахад зүгээр үе. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж, сурлага хүмүүжилд нь санаа тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудлыг нь ч шийдэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тал дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь сайн үр дүн өгнө.
Жинлүүр: Амралтын өдрүүдээр үр хүүхдүүдтэйгээ агаарт амрахаар явбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Авьяас чадвараа харуулах боломж гарч ирнэ. Хувийн ур чадвар, багийн авьяасаа та бусдад гайхуулна. Энэ үед гайхалтай уран бүтээл туурвих боломжтой. Хамгийн гол нь та үүнээс сэтгэлийн цэнгэл авч илүү эрч хүчтэй болно.
Хилэнц: Аливаа үйл хэрэгт үнэнч тууштай, чин сэтгэлээсээ байж чадвал олон хүн таныг ойлгож туслах болно. Цаашдын орлого зарлагаа төлөвлөхдөө оны эхнээс шаардлагагүй худалдан авалтаа багасга. Хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хором бүр тань тааламжтай байх болно.
Нум: Олон нийтийн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролц. Хүмүүст нөлөөлөх боломжоо ашиглахын тулд нийгмийн идэвхтэй бай. Ойр дотнын хүмүүсээ баярлуулах боломж гарна. Завгүй ажилтай байхдаа зарим зүйл дээр их хүлээлт үүсгэсэн болохоо ойлгоно. Гэр бүлээрээ амрах цэнгэх болон гэнэтийн бэлэг хэн хэндээ авч өгөх зэрэгт бүү гар татаарай.
Матар: Гэмгүй мөртөө гэмтэн болохгүйн тулд аливаа харилцаандаа болгоомжтой бай. Санамсаргүй учралууд танд илүү дарамт болно. Хэрэв таны хүсэл мөрөөдөл биелэхгүй бол уур бухимдал буцалж эхэлнэ. Сайхан амрахыг хүсэх ч зарим нэг бодлогогүй үйлдлээс болж тавгүйтэх бололтой. Сэтгэл хөдлөлөө сайн хянаарай.
Хумх: Олон хүнтэй хурал цуглаанаас зайлсхий. Танихгүй мэдэхгүй газраар бүү яв. Сэжиг бүхий хүмүүстэй бүү харьц. Маш их ажилтай өдөр байна. Таныг сандаргасан яаралтай ажил гарна. Бүх зүйлд яарч давчдалгүй, тайван хандахад ажил тань аяндаа бүтнэ.
Загас: Хэдийгээр амралтын өдөр ч гэсэн санхүү болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил ундарна. Ердийн хандлага зонхилох боловч таны сэтгэл хөөрөл тэсрэх гэж буй мэт байна. Олон нийтийн газар очих хэрэггүй. Биеэ чийрэгжүүлэх дасгал хийвэл танд нэн тустай. Хол газар явах зайлшгүй шаардлага байхгүй бол хойшлуул.