Цаг үеийн мэдээ

Д. Баяржаргал нь 2019 онд автын осолд орж Монголд сүүж хадуулах, дунд чөмөг хадуулах, дотор эрхтний мэс засал зэрэг удаа дараалан олон мэс засалд орж 3 жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч Монголд шийдэх боломжгүй мэс засал үлдээд байсан юм.

Шээсний сувгийн холбох мэс засал боломжгүй хэмээн гуурс зүүлттэй амьдрахаас өөр аргагүй байжээ.

БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан монголд очин ажиллах хүрээндээ түүнийг олж илрүүлэн бүрэн эмчлэх боломжтой хэмээн үзсэн байна. 

Бундан Жэсэн нэгдсэн эмнэлэг, Соннам хотын захиргаа хамтран түүний эмчилгээ зардал, ирж буцах онгоцны зардал болон урсгал зардлыг бүрэн дааж эмчилгээ хийж өгөхөөр болсон байна. 

Дамо байгууллагын тусламжтайгаар Д. Баяржаргал энэ сарын 6-нд Солонгос улсад очин 2 том мэс засалд орсон байна. 

Эхний мэс засал 8 цаг үргэлжлэн амжилттай хийгдсэн байна. 

Урологи мэс заслын дараа аарцагны хэсэгт өвдөлт ихтэй байна гэсний хүрээнд дурангийн шинжилгээ хийж үзсэн байна. 

Зургаас харахад өмнө нь Монголд ослын гэмтлээс хугарсан ясыг хадсан хадаас хэдэн хэсэгт үений зөөлөн эд болон ясанд үрэвсэл үүсгэсэн байсан нь сэдрээд өвдөлт өгсөн байна. Энэ хэвээрээ байвал цаашид хөдлөхөд хүндрэлтэй. Тиймээс төлөвлөгдөөгүй байсан хоёрдох мэс заслыг хийж 4 цаг үргэлжилсний эцэст амжилттай дууссан байна. 

Одоогоор Д. Баяржаргалийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ийнхүү 3 жилийн дараа хэвийн өөрөөрөө бие засах боломжтой болж бүрэн эдгэрээд байгаа юм. 

Д. Баяржаргал: Ослын дараа надад цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг бодол төрдөг байсан. 

Сун Жуан Хуан эмч намайг эдгэрэх боломжтой үнэ төлбөргүй мэс засал хийж өгье гэхэд үнэхээр их баярлаж урам зориг орсон. Солонгос улсад мэс засалд орох боломжийг олгосон Дамогийн залуус болон Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргааны хамт олонд баярлалаа.

Цаашид шамдан суралцаж мундаг боловсон хүчин болно хэмээсэн юм. 

БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан: Анх өвчтөнг үзээд дөнгөж 23 настай залуу хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн амьдрана гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. Түүний урд маш их гэрэл гэгээтэй зам байна. Тэр амжилттай суралцан эх орондоо хэрэгтэй мундаг боловсон хүчин болох хэрэгтэй. Мөн найз охинтой ч болох хэрэгтэй.

Тиймээс түүнд туслахыг хүссэн хэмээсэн юм.

Тэрээр энэ 8 сарын эхээр эх оронлуугаа буцна. 

Цаашид Бундан Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргаа болон Дамо олон улсын эрүүл мэнд аялал жуулчлалын байгууллага хамтран монголд амьдралын түвшнээс доогуур амьдралтай, яаралтай мэс засалд орох хэрэгтэй иргэдэд хүрч ажиллахаар зорилт тавиад байна.

Таны сурталчилгаа