Цаг үеийн мэдээ

2022 оны 7 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат "Хилчин" спорт хорооны бөх Монгол Улсын Аварга Сүхбаатарын Мөнхбат Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын "Хар тэрмэс" хэсэгт Япон Улсын технологиор бүтээгдсэн хог шатаах "ЭКО ЗУУХ" -ыг байгаль хамгаалах үйлсэд хандив болгон өгч 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр ирж ажиллагаанд оруулсан юм. 

Зуухны хүчин чадлыг шалгаж Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж байгаа 4 жуулчны баазын 2,5 тонн орчим хогийг шатаахад нийт 5 кг орчим нунтаг үнс үлдэж байгааг Хамгаалалтын захиргаанаас тогтоолоо. Зуух сайн халсан үедээ шилийг хайлуулах хэмжээний чадалтай ба малын гаралтай түүхий эд болох (арьс, толгой, шийр) бүрэн шатаж байна. Ил задгай хог хаягдал үүсгэхгүйгээр хогийг шатаах боломжтой болж байна.  

Таны сурталчилгаа