Цаг үеийн мэдээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг тус тус хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. 

Мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзэн байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Заяабал нар асуулт асууж хариулт авлаа.

Таны сурталчилгаа