Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо.
- Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд,
- Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд,
- Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.
Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томиллоо.