Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Отоглох цэг” байгууллаа. 

Энэхүү “Отоглох цэг” нь аялагч, жуулчдын тээврийн хэрэгслийг нэгдсэн нэг газарт байрлуулж байгаль орчныг хамгаалахаас гадна гадаад, дотоодын жуулчдын тав тухтай аялах орчныг бүрдүүлсэн нийтийн ариун цэврийн байгууламжтай, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм. 

Отоглох цэгт:

 1,2 га талбайн хамгаалалтын хашаа

Машины зогсоол - 40

Майхан барих талбай – 31

Ариун цэврийн байгууламж 24 мкв байр, септик танктай

Явган зам – 120 м 

Гэрэлтүүлэг - 8

Сүүдрэвч – 2

Ширээ, сандал - 4

Гал түлэх цэг – 3

Шорлогын зуух – 2

Угтах хаалга, Мэдээллийн самбар - 2

Тэмдэг, тэмдэглэгээ - 13

Тэмээн зэл – 1-ийг хийжээ. 

Иймд “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа “Отоглох цэг”-ийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалж байна.

Таны сурталчилгаа