Цаг үеийн мэдээ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өмнөх сарынхаас буурсан бөгөөд Монгол улсад ч мөн шатахууны үнэ буурч байна.  Дизель түлш 08 сарын 23 - ны өдөр литр тутамдаа 300 төгрөгөөр буурч 3640-3730 төгрөг болоод байсан бол 9 сарын 21 -ний өдрийн байдлаар литр тутамдаа 120-150₮ -р буурч 3520-3580 төгрөг болоод байна. 

Цаашид дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурах хандлагатай байгаа хэдий ч долларын ханшийн хурдацтай өсөлт нь үнэ буурах боломжийг хязгаарлах хүчин зүйл болохоор байна. 

Тухайлбал, энэ сарын эхний долоо хоногт Монгол банкны зарласан ханшаар ам.доллар 3214 төгрөг байсан бол , өнөөдрийн байдлаар 3265.77 төгрөгт хүрчээ.

Нөөцийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд  А-80 автобензин 50 хоног, Аи-92 автобензин 24 хоног, Аи-95 автобензин 33 хоног, дизель түлш 26 хоног, ТС-1 онгоцны түлш 45 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэлтэй байна.

Таны сурталчилгаа