Цаг үеийн мэдээ

“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар дэлхийн аварга болсон. Тэрээр дэлхийн аваргын медалиа гардсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар: "Маш их баяртай байна. Монгол улсаас 8 жилийн дараа эрэгтэй Дэлхийн аварга төрлөө. Энэ амжилтад хүрэхэд ганц миний нөлөө байгаагүй, баг хамт олон, гэр бүл гээд маш олон хүчин зүйлийн нөлөө байсан. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй торгон сайхан мөч байна. Монголчууддаа бүгдэнд нь маш их баярлалаа. 

Дараагийн зорилго Парис 2024 олимпод аварга болох. Тамирчин байх хугацаандаа хийж чадах бүх зүйлээ хийж олон удаа олимп дэлхийн медальтан болохыг хүсэж байна.  

Монгол хүмүүс бүгдийг чадна, чадсаар ирсэн. Одоо барилдах залуучууд, найз нөхөд маань бүгд бэлтгэлээ хийгээд жингээ үзүүлсэн байгаа. Та бүгддээ амжилт хүсье. Монголын багаас дахиад дэлхийн аварга төрнө гэж итгэж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа