“Ташкент 2022” Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэнгийн дэлхийн медальтан болсон сэтгэгдлээс хүргэе.
Л.Энхрийлэн: "Дэлхийн медальтан болсондоо итгэж чадахгүй байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж байна. Төрийн далбаа, Монгол эх орон минь ивээлээ. Үнэхээр баяртай байна. Дэлхийн аваргын финалд өрсөлдөж, алтан медаль авна гэж бодсон. Гэсэн хэдий ч хүрэл медаль авсандаа баяртай байна. Энэ жиндээ залгамж халааг нь авч явж байгаадаа баяртай байна.
Дараагийн зорилго Олимпын аварга болохыг хүсэж байна. Дараа дараагийн өдрүүдэд барилдах тамирчдадаа амжилт хүсье. Монголын медалийнхаа тоо нэмье" гэв.