“Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ-ий 81 кг-ын жинд эхний ялалтаа аваад байсан спортын мастер Б.Эрдэнэбаяр хоёр дахь барилдаанаа энэ жилийн Анталья, Унгарын Грандсламын аварга, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Бразилын Гуилхерм Шмидттэй хийлээ. Манай бөх вазаригаар илүүрхэж яваад сүүлийн 20 секундэд “иппон” бууж ялагдсан.