МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын ес дэх өдрийн барилдаанд 18:00 цагаас Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн багтай учраа тааран барилдлаа.
Төв аймгийн баг 19:6-аар илүүрхэн ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.
Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /4 даваа/, Д.Хүдэрбулга /5 даваа/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /3 даваа/, И.Мандах /3 даваа/, Н.Дашдаваа /4 даваа/-тай барилдсан бол Сонгинохайрхан дүүргийн багт аймгийн арслан М.Батцэнгэл, Б.Төмөрбаатар /1 даваа/, Н.Намнансүрэн /1 даваа/, аймгийн заан Л.Даваажамц /1 даваа/, аймгийн харцага Д.Пүрэвдорж /3 даваа/-тай барилдацгаажээ.
Маргааш буюу 10-р сарын 10-ны 19:00 цагаас Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн багтай өрсөлдөнө.