“Ташкент-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан эхэллээ. 90 кг-д ОУХМ Гантулгын Алтанбагана эхний барилдаанаа Африк тивийн 8 медальтай Египетийн Али Хаземтэй хүч үзэж торгуулиар цэвэр яллаа.
Тэрбээр дараагийн барилдаанаа Кыргызстаны Анарбек Ишенбаевтай хийнэ.