16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад аравдугаар сарын 1-11-нд Азербайжаны Нахчевян хотод болж өндөрлөлөө. 23 орны 34 баг швейцарь системээр 9 өрөг өрсөлдснөөс Б.Ананд, Б.Тэнүүнболд, М.Амилал, Э.Хүслэн гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын өсвөр үеийн шигшээ баг 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой наймдугаар байр эзлэв.
Монголын багийн цорын ганц эмэгтэй гишүүн, "Хан Алтай" клубийн тамирчин Эрдэнэбаярын Хүслэн Азербайжанд дөрөвдүгээр ширээнд хамгийн өндөр буюу 7.0 оноо авч тэргүүллээ.