МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын арван нэг дэх өдрийн барилдаанд Налайх дүүрэг Өвөрхангай аймагтай учраа тааран барилдлаа.
Өвөрхангай аймгийн баг 19-6- аар ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.
Өвөрхангайаймгийн багт улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном /3 даваа/, Ц.Бямба-Отгон /5 даваа/, улсын начин Б.Лхагвадорж /5 даваа/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4 даваа/, сэлгээнд Т.Довчинсэмбээ /2 даваа/-тай барилдсан бол Налайх дүүргийн багт улсын начин Х.Оргилболд /1 даваа/, аймгийн арслан Б.Батсайхан /1 даваа/, Х.Очирхуяг /2 даваа/, Б.Өсөхбаяр /1 даваа/, аймгийн заан Ж.Жавхлан /1 даваа/-тай барилдацгаав.
Маргааш буюу 10-р сарын 12-ны 19:00 цагаас Хан-Уул дүүргийн баг Баян-Өлгий аймгийн багтай өрсөлдөнө.