Азербайжан улсын Нахчыван хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад 10-р сарын 01-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид холбоо бүрээ төлөөлөн оролцлоо.
Монгол улсаа төлөөлөн П.Буянцэцэг ахлагчтай дараах бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.
FM Б.Ананд
FM Б.Тэнүүнболд
FM М.Амилал
WMK Э.Хүслэн
Монголын 16 хүртэлх насны баг 9 өрөг тоглож 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол гэсэн үр дүнгээр 10 оноотой НАЙМДУГААР байрт шалгарлаа.
Монголын багийн Дөрөвдүгээр ширээнд тоглосон Спортын дэд мастер Э.Хүслэн 9 өргөөс 7.0 оноо авч бүх тамирчдыг тэргүүлсэн ч тэмцээний зохион байгуулах комиссоос перформанс рейтингийн дунджаар ширээ болгоны шилдгүүдийг шалгаруулна гэсэн журам баримталсан тул 8-р байрыг эзэлсэн юм.