МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын арван хоёр дахь өдрийн барилдаанд Хан-Уул дүүргийн баг Баян-Өлгий аймгийн багтай учраа тааран барилдлаа.
Баян-Өлгий аймгийн баг 17:8-аар ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.
Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /5 даваа/, аймгийн хурц арслан У.Береке /3 даваа/, М.Еркебулан /3 даваа/, аймгийн арслан Э.Тамираа /3 даваа/, аймгийн заан Е.Көптилек /2 даваа/, сэлгээнд өсөх идэр начин Н.Мустафа /1 даваа/-тай барилдсан бол Хан-Уул дүүргийн багт улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Т.Ерболат /2 даваа/, А.Нармандах /1 даваа/, Л.Энхсаруул /3 даваа/, аймгийн харцага Б.Өлзийсайхан /2 даваа/, сэлгээнд аймгийн арслан Б.Түвшинтөгс нар барилдлаа.
Маргааш буюу 10-р сарын 13-ны 19:00 цагаас Баянгол дүүрэг, Дархан-Уул аймагтай өрсөлдөнө.