Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнөөдөр дэлхийн чансааг шинэчлэн гаргав. Ташкентийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 73 кг-ын жинд алтан медаль хүртсэн ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар шинэчилсэн чансаагаар 6565 оноотой болж дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Отгон аварга маань ДАШТ-ээс өмнө 3 дугаар байрт бичигдэж байсан бөгөөд дэлхийд түрүүлснээр өмнөх чансаан дээрээ 1000 оноо нэмсэн юм. 

Тэгвэл манай бусад жүдочдоос Ташкентэд "үзүүрлэсэн" ОУХМ Энхтайваны Ариунболд том үсрэлт хийж 60 кг-ын жинд 8 байр урагшилж 3199 оноогоор тавдугаарт, хүрэл медаль хүртсэн ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн 57 кг-д 3 байр ахиж 3511 оноогоор наймдугаар байрт бичигдэв.

Таны сурталчилгаа