Буудлагын ДАШТ-д өнөөдөр онч сорьсон манай тамирчид өндөр амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Өчигдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртлээ.