Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 1000 суудалтай спорт цогцолборын мөсөн талбай ашиглалтад орж нээлтээ хийлээ. 

Олон улсын стандарт бүхий мөсөн гулгуурын талбай нь Монголын өвлийн спортыг хөгжүүлэх, тодорхойлбол “Хоккэйн спорт”-ыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаас гадна өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудад зориулсан бүтээн байгуулалт юм.  

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Ташрамд лигийг тамирчдын бэлтгэлгүй өдөр өглөө 08:00-22:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй үйлчилж байгаа юм байна.

Таны сурталчилгаа