Цаг үеийн мэдээ

Цэнхэр хадаг - Мөнх тэнгэрийн өнгө. Амар тайвны, ерөнхийдөө хүндэтгэлийн бэлгэдэл болдог. 

Улаан хадаг - Гал голомт бадран дээшлэхийг бэлгэддэг. Улаан хадгийг бурхан шашны таван махбодийг бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.

Цагаан хадаг - Эхийн сүүний өнгөтэй учир сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буянтай, сэвгүй сэтгэлийн бэлгэдэл гэж үздэг. Цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, маш том хүндэтгэлийн бэлгэдэл хэмээн үздэг бөгөөд энэ өнгийн хадгийг бурхандаа болон маш хүндтэй, хамгийн ахмад хүндээ барьдаг. 

Шар хадаг - Аливаа муу бүхнийг зайлуулж бурхан шашнаа дээдлэхийн бэлгэдэл. Шар өнгийн хадгийг багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй. 

Ногоон хадаг - Дэлгэрэн арвижихын бэлгэдэл болдог. Ногоон хадгийг бурхан шашны таван махбодыг бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.

Таны сурталчилгаа