Цаг үеийн мэдээ

Йорданы нийслэл Амман хотод боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд болно. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Баг тамирчид тус тэмцээнд оролцохоор өчигдөр Амманы зүг хөлгийн жолоо залжээ. 

Азийн АШТ-д тулалдах Монголын боксчид:

Эрэгтэйчүүдийн 48 кг: О.Өнөболд

51 кг: Х.Энхмандах

54 кг: Д.Ганболд

57 кг: Г.Лундаа

60 кг: Б.Буяндалай

63.5 кг: Б.Төгөлдөр

67 кг: Б.Чинзориг

71 кг: О.Бямба-Эрдэнэ

75 кг: Ж.Отгонжаргал

Эмэгтэйчүүдийн 48 кг: Б.Жанаргуль

50 кг: Б.Мөнгөнсаран

52 кг: Л.Алтанцэцэг

54 кг: О.Есүгэн

57 кг: М.Намуун

60 кг: Т.Номин-Эрдэнэ

63 кг: У.Шинэцэцэг

70 кг: Э.Эрдэнэтуяа

Таны сурталчилгаа