Цаг үеийн мэдээ

Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болох бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Оюунэрдэнэ, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар тулалдана. Харин эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Т.Энхтөр, О.Тулга, 63.5 кг-д Б.Мишээлт нар хүч үзэхээр өчигдөр Германыг зорив.

Таны сурталчилгаа