Азебайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Базаррагчаагийн Нарантуяагийн удирдлага дор есөн (эрэгтэй долоо, эмэгтэй хоёр) тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Бакуг зорив. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм.