Йорданы Амман хотод болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Монхорын Намуун Тайландын Нелаван Течасттай тулалдаж 0:5-аар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ОУХМ Ж.Отгонжаргал эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 23:00-аас Тайландын боксчинтой хийнэ.