Цаг үеийн мэдээ

Казахстаны төр нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өчигдөр Казахстаны Тараз хотод эхэлсэн билээ. Хоёр дахь өдөр 57 кг-ын жинд "Будапешт-2022" ДАШТ-ий хүрэл, 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медаль хүртэв. Тэрбээр өчигдөр  Узбекистаны Гуломжон Абдуллаевыг 4:1-ээр, Кыргызстаны Абдымалик Карачовыг 3:0-ээр тус ялсан ч шөвгийн наймд Казахстаны Мейрамбек Картбайд 4:9-өөр ялагдсан.
Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд эзэн орны Мерей Базарбаевыг 12:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаан нутгийн бөх спортын мастер Б.Мөнх-Эрдэнийг 9:6-аар туршлага заан ялж шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.

Таны сурталчилгаа