Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Бакугийн "Их Дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн 60, 66 эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Бямбажавын Цогт-Очир, 66 кг-д ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Медалийн төлөөх барилдааныг 21:00 цагт "С1" телевизээр шууд дамжуулна.