Монголын боксын холбоо Германы боксын холбоотой 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ удаа Германд болж буй Дэлхийн цомын тэмцээнд Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дэд ерөнхийлөгч П.Сэрдамба, Удирдах зөвлөлийн гишүүн С.Баясгалан нараар ахлуулсан баг тамирчид оролцож байна.
Уг тэмцээнд 9 тамирчин хүч үзэж байгаа бөгөөд одоогоор 8-н медалийн болзол хангасан байна. Өнөөдөр таван тамирчин маань алтан медалийн төлөө тулалдах юм.