Сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 1-5-нд ХБНГУ-ын Кёльн хотод болж өндөрлөлөө. Халлегийн алдарт "Химийн цом" тэмцээн нэрээ өөрчилж энэ жилээс Дэлхийн цом нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Германы рингэнд манай улсаас 9 боксчин өрсөлдснөөс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл, нийт найман медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар Дэлхийн цомын аварга болж эмэгтэй боксчдоос түүхэн амжилт үзүүлэв.
Медаль хүртсэн Монголын боксчид:
Эрдэнэдалайн Мичидмаа - 54 кг
Мөнгөнцэцэгийн Энхжаргал - 57 кг
Ганзоригийн Бадмаараг - 60 кг
Лхагвадоржийн Даваадорж - 51 кг
Хархүүгийн Энх-Амар - 57 кг
Тэгшжаргалын Энхтөр - 60 кг
Оюунбаатарын Тулга - 60 кг
Нэргүйн Оюун-Эрдэнэ - 50 кг