Цаг үеийн мэдээ

Японы оюутны аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн өчигдөр Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд боллоо. 100 дахь удаагийн ганцаарчилсан барилдаанд Ниппон спортын шинжлэх ухааны их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Батжаргалын Чойжилсүрэн түрүүлэв. Тэрбээр тус нэр хүндтэй тэмцээнд аваргалсан гурав дахь монгол сүмоч. Түүнээс өмнө 94 дэх удаагийн барилдаанд Миторюү Б.Төрболд, 98 дахь удаагийнхад Оошёоүма П.Дэлгэрбаяр нар түрүүлж байв.

Б.Чойжилсүрэн оюутны ёкозүна болсноор мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас шууд барилдах эрхтэй болж байгаа юм.

Таны сурталчилгаа