Сонгомол бөхийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд (XI.05.06) Азербайжаны нийслэл Бакуд болж өндөрлөсөн. Дэлхийн шилдэг шилдэг 6 баг өрсөлдсөн тус тэмцээнийг манай улсаас чөлөөт бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Баттулгын Алтангадас Бакуд очиж дэнсэлжээ.
Б.Алтангадас нь 2009 оноос чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж, 2011 онд улсын, 2013 онд олон улсын шүүгч болсон юм. Түүний хувьд Монгол Улсаас одоогоор чөлөөт бөхийн цорын ганц олимпын зэрэглэлийн шүүгч юм.