Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-13-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Газпром” аренад болно. Тэмцээн эрэгтэй 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг, эмэгтэй 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг, байлдааны самбо 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг-ын жингийн ангилалд болох бөгөөд манай улаас дэлхийн аварга гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дэлхийн аварга ОУХМ Д.Алтансүх, Д.Пүрэвдорж тэргүүтэй 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.
Тус тэмцээний нийт шагнал сан нь 231 мянган ам.доллар бөгөөд алтан медаль 4000, мөнгө 3000, хүрэл медальтан 2000 ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.