Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадмыг спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, волейбол гэсэн таван төрлөөр гурван үе шаттай зохион байгууллаа. Наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд үргэлжилсэн тус наадамд 100 байгууллагын 9560 албан хаагч хамрагдсан. Харин шигшээ тэмцээнд 40 байгууллагын 66 багийн 1200 албан хаагч өрсөлдөж, шилдгүүд тодорлоо.
Спорт явган аяллын шигшээ тэмцээнд найман баг 96 албан хаагч өрсөлдсөнөөс
-1-р байранд Ц.Төрхүү даргатай Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
-2-р байранд Г.Батзориг даргатай Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба;
-3-р байранд П.Очбадрал даргатай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын баг
Дартсын шигшээ тэмцээнд 15 багийн 60 тамирчин ур чадвараа сорьсноос
-1-р байранд А.Батсайхан ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын баг;
-2-р байранд Б.Уянга ахлагчтай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг;
-3-р байранд М.Пүрэвсүрэн ахлагчтай Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн баг
Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд 24 багийн 192 албан хаагч өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд
-1-р байранд З.Цолмон ахлагчтай Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын баг;
-2-р байранд Б.Батчимэг ахлагчтай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг;
-3-р байранд Б.Жавзмаа ахлагчтай НЗДТГ-ын баг;
Эрэгтэйчүүдийн төрөлд:
-1-р байранд Э.Дашням ахлагчтай Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын баг;
-2-р байранд Г.Маргад ахлагчтай Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газрын баг;
-3-р байранд Б.Даваадорж ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг.
Волейболын шигшээ тэмцээнд 20 багийн 160 албан хаагч өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд:
-1-р байранд А.Пүрэвсүрэн ахлагчтай Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын баг;
-2-р байранд Ч.Оюун-Эрдэнэ ахлагчтай Зорчигч тээвэр нэгтгэлийн баг;
-3-р байранд Т.Анударь ахлагчтай Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын баг
Эрэгтэйчүүдийн төрөлд:
-1-р байранд П.Мөнхбаатар ахлагчтай Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газрын баг;
-2-р байранд О.Санжаасүрэн ахлагчтай Зорчигч тээвэр нэгтгэлийн баг;
-3-р байранд Э.Энхтөгс ахлагчтай Ус сувгийн Удирдах газрын баг тус тус шалгарсан.
Ажлын байрны дасгалын шигшээ тэмцээнд найман багийн 60 тамирчин ур чадвараа сорьсноос
-1-р байранд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг;
-2-р байранд Геодези, усны барилга, байгууламжийн газрын баг;
-3-р байранд Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын баг тус тус шалгарсан.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын наадам нь ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих зорилготой. Спортын анхдугаар наадмыг 2018 онд, хоёрдугаар наадмыг 2019 онд, гуравдугаар наадмыг 2021 онд тус тус зохион байгуулсан.