Цаг үеийн мэдээ

АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн I дивизионы шинэ улирал эхэллээ. Монголын сагсан бөмбөгчдөөс NCAA-д анх удаа хөл тавьсан, гавьяат тамирчин Ц.Шаравжамцийн хүү Майк Ш.Энхийн-Од анхны тоглолтоо өнөөдөр “Линденвүүд Лионс” багийн эсрэг хийв. “UD Arena”-д болсон тус тоглолтод талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг өрсөлдөгчөө 73:46-гаар буулган авснаар улирлын анхны хожлоо байгуулсан. Ш.Энхийн-Од “Лионс”-ын эсрэг гараанд гарч тоглож 14 оноо авч, 3 самбараас бөмбөг авалт, 5 дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Түүний баг улирлын хоёр дахь тоглолтоо бямба гаригт Өмнөд Медодистын их сургуультай хийнэ.

Таны сурталчилгаа