Цаг үеийн мэдээ

Азарбейжан улсын нийслэл Баку хотод пара жүдо бөхийн ДАШТ болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээний J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэр удахгүй шигшээ барилдаанд хүч үзнэ. Л.Туруунаагийн барилдаан өндөрлөөгүй ч пара жүдо бөхийн ДАШТ-ий медальт анхны монгол тамирчин боллоо. Энэ тэмцээнд 41 орны нийт 241 тамирчин өрсөлдөж байна.

Таны сурталчилгаа