Цас орсны улмаас зам, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсэж осол гэмтлийн эрсдэл нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та:
- Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
- Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
- Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
- Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
- Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
- Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Гэр бүл хүүхэд:
- Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
- Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
- Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
- Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.
Байгууллага хамт олон:
- Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
- Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
- Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах
- Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
- Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь Хог хаягдлын тухай хуулийн 9.4.-т заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга нарын зүгээс анхаарал хандуулах
- Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Хэрэв ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт хийх шаардлагатай.